2011-03-30
Гэрийн даалгавар

Гэрийн даалгавар

8- р ангийн сурагчдын 3-р улирлын ээлжит амралтын гэрийн даалгавар:

  1. Улс төрийн бутралын үеийн монгол улс сэдвийг унших

  2. Дараах тестийг гүйцэтгээрэй.

Монгол орон эрт цагт
1.    Эртний хүмүүс анх хөдөлмөрийн багаж зэвсгүүдээ ямар материалаар хийж байсан бэ?
А. Төмөр                б. Гууль        в. Чулуу        г. Зэс             д. Хүрэл        
2.    Эртний хүмүүс хугадас, таргил үлдэц, хянгар, үзүүр мэс зэрэг хөдөлмөрийн багаж зэвсгүүдийг ямар материалаар хийдэг байсан бэ ?
      А. Мод          Б. Яс           В. Чулуу             Г. Зэс                 Д. Хүрэл
3.    Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн хамгийн сүүлийн шатыг / үеийг / юу гэж нэрлэдэг вэ ?
       А. Дунд чулуун зэвсэг                         б. Эцсийн чулуун зэвсгийн үе
       В. Төгсгөлийн чулуун зэвсэг               г. Шинэ чулуун зэвсэг
       Д. Хөгжингүй чулуун зэвсэг
4.    Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн анхны томоохон үеийг юу гэж нэрлэдэг вэ ?
       А. Бүдүүлэг чулуун зэвсэг                        Б. Болхи чулуун зэвсэг
       В. Хуучин чулуун зэвсэг                           Г. Анхны чулуун зэвсэг
       Д. Хөгжингүй чулуун зэвсэг
5.    Монгол нутагт хүмүүс ……… амьдарч эхэлсэн цаг үе.
        А. 400 000 жилийн өмнө                   Б. 500 000 жилийн өмнө
        В. 750 000 жилийн өмнө                   Г. 800 000 жилийн өмнө
6.    Баянхонгор аймгийн Нарийн гол / Уран хайрхан / - ын дурсгал аль үеийн гол дурсгал вэ ?
А. Хуучин чулуун зэвсэг                   Б. Дунд чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсгийн үе                          Г. Төмөр зэвсгийн түрүү үе
Д. Хүннү үе
7.    Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн дурсгал аль үеийн гол дурсгал вэ ?
А. Хуучин чулуун зэвсэг                        Б. Дунд чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсгийн үе                             Г. Төмөр зэвсгийн үе
8.    Эртний хүмүүсийн хамгийн анх эрхэлж байсан аж ахуй аль нь вэ ?
А. Мал аж ахуй                              Б. Түүвэрлэх аж ахуй
В. Нүүдлийн мал аж ахуй             Г. Газар тариалан
Д. Газар тариалан, мал аж ахуй
9.    Эртний хүмүүсийн хамгийн анх эрхэлж байсан аж ахуйн нэг аль нь вэ ?
А. Мал аж ахуй                                Б. Газар тариалан
В. Нүүдлийн мал аж ахуй               Г. Ан гөрөө
10.    Монгол нутагт өргөн тархсан хиргисүүр нь аль үед хамаарагдах дурсгал вэ ?
А. хуучин чулуун зэвсэг                        Б. Дунд чулуун зэвсэг
В. Шинэ чулуун зэвсэг                          Г. Хүрэл зэвсгийн үе
Д. Хүннү үе
11.    Монгол нутагт өргөн тархсан буган чулуун хөшөө нь аль үед хамаарагдах дурсгал вэ?
А. хуучин чулуун зэвсэг                      Б. Дунд чулуун зэвсэг
В. Шинэ чулуун зэвсэг                        Г. Хүрэл зэвсгийн үе
Д. Төмөр зэвсгийн үе
12.    Галыг хэзээ олж хэрэглэх болсон бэ ?
А. Хуучин чулуун зэвсгийн үед                    Б. Хүрлийн үед
В. Төмрийн түрүү үед                                   Г. Шинэ чулуун зэвсгийн үед
13.    Дараах соёлын дурсгалуудыг харгалзах үетэй нь зөв тохируул.
   1. хуучин ба дунд чулуун зэвсгийн үе       а. дөрвөлжин булшны соёл
   2. шинэ чулуун зэвсгийн үе                       б. “ бух дарх” арга
    3. хүрэл зэвсгийн үе                             в. Хойд цэнхэрийн агуйн соёл
    4. төмөр зэвсгийн эхэн                                   г. Нум сум
                                       а. 1а, 2б, 3в, 4г
                                       б. 1в, 2г, 3а, 4б
                                       в. 1г, 2а, 3б, 4в
14.    Нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийг холбогдох үетэй нь зөв тохируул.
1. эхийн эрхт овог                        а. төмөр зэвсгийн түрүү үе
2. эцгийн эрхт овог                      б. Хуучин ба дунд чулуун зэвсгийн үе
3. хүрээ нүүдэл                               в. Шинэ чулуун зэвсгийн үе
4. аймаг, аймгийн холбоо              г. Хүрэл зэвсгийн үе
а. 1в, 2б, 3а, 4г
б. 1г, 2б, 3в, 4а
в. 1б, 2в, 3г, 4а
15.    Төр улс үүсэхийн өмнөх нийгмийн зохион байгуулалтын хэлбэр юу вэ?
А. Эхийн эрхт овог                     б. Эцгийн эрхт овог
В. Аймаг                                      г. Аймгийн холбоо
Д. А болон В хариулт зөв
16.    Эртний хүмүүсийн бий болгосон нийгмийн зохион байгуулалтын анхны хэлбэр юу вэ?
А. цэргийн ардчилал                      б. Аймгийн холбоо
В. Аймаг                                           г. Эцгийн эрхт овог
Д. Эхийн эрхт овог
17.    Доорх өгөгдлүүдийн зөв харгалзааг тогтоо.
1. Палеолит                а. Дунд чулуун зэвсгийн үе
2. Мезолит                 б. Шинэ чулуун зэвсгийн үе
3. Неолит                   в. Хуучин чулуун зэвсгийн үе
А. 1а 2в 3б
Б. 1б 2в 3а
В. 1б 2а 3в
Г. 1б 2в 3а
Д. 1в 2а 3б
18.    Палеолитын хамрагдах хугацаа аль нь вэ ?
А. 800000 – 15000                   Б. 15000 – 8000
В. 8000 – 3000                         Г. 100000 – 40000
Д. 40000 – 15000
19.    800000 жилийн тэртээ монгол нутагт хүн амьдарч байсныг нотлох олдворууд хаанаас олдсон бэ?
А. Хэнтий аймгийн Биндэр сумын Өглөгчийн гол
Б. Төв аймгийн Баянцагаан сумын Баян айраг
В. Увс аймгийн Улаангом сумын Чандманийн соёл
Г. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй
Д. Сүхбаатар аймгийн Онгон сумын Бүрдийн эрэг
20.    15000 – 8000 жилийн тэртээх үе ямар зэвсгийн үед хамаарах вэ?
        А. Неолит              Б. Мезолит                   В. Палеолит
       Г. Хүрэл зэвсгийн үе                          Д. Төмөр зэвсгийн түрүү үе


Бичсэн: Enhtor Erdenesuren | цаг: 19:09 | Гэрийн даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)