2011-03-30
ЭЕШ-ын тухай зөвөлгөө

2011 ОНЫ ЭЕШ-ЫН ЖУРАМД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД

1.9   ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын  сангаас блупринтээр зохицуулан санамсаргүй   түүвэрлэх   аргаар сонгон тухайн хичээл тус бүрээр авах шалгалтын сэдвийг бэлтгэнэ.

2.1   ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2011 оны 2 дугаар сарын 7-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл  хийхгүй болно.

2.5 Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой болно.

2.6 ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна.

3.4 ЭЕШ-ын хуваарийг БСШУ-ны сайд зарлах бөгөөд орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана.

3.8 ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна. 



Бичсэн: Enhtor Erdenesuren | цаг: 19:07 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


миа rolling on the floor sick not talking whew! ууртай ирмэх хайртай санаа зовох алга ташилт алга ташилт гоё шүү гоё шүү тэврэлт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 09:34, 2011-12-07 | Холбоос | |


алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 08:45, 2011-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)