2011-05-23
Сэргэн мандалт
Сэргээн санах үе:
Шинэ он цаг:
XV-XVII зуун /1400-1600 он/
XV зууны 70-аад он /1470 он/
XVI зууны 30-иад он /1530 он/
1452 он
1473 он
1475 он
1564 он
XVII зууны эх /1600 он/
XVII зууны дунд үе /1650 он/
Сэргэн мандалтын оргил үе.
Францад сэргэн мандалт эхэлсэн.
Германд сэргэн мандалт сэргэсэн.
Леонардо Да Винчи мэндэлсэн.
Николай Коперник мэндэлсэн.
Микельанжело мэндэлсэн.
Галилей мэндэлсэн.
Лондонд 20 орчим театр ажиллаж байв
Шинжлэх ухааны академийн үүсэл
Шинэ газар нутаг:
Итали, Герман, Англи, Франц, Голланд, Европ тив
Шинэ танил:
Леонардо да Винчи, Микельанжело, Бруно, Коперник,
Галилей, Торричелли, Паскаль, Харви
Баримт эх сурвалж:
Мирандолын “ Хүний нэр төрийн тухай яриа”
Томас Мор “Засаг төрийн хамгийн сайн байгуулалтын тухай буюу утопи шинэ арлын тухай
ном” Хүн төвт онол, Гуманист үзэл, Уран зураг, Уран барилга, Уран баримал /Мона Лиза,
Жокандо, Давид, Шөнө/ шинжлэх ухааны нээлтүүд
Түүхэн сургамж:
Грек, Ромын соѐлын уламжлалыг хадгалсан соѐлын бүтээлүүд
болон шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд нь европ төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн
загвар цаашид ертөнцийг үзэх үзэл, хүнийг үзэх үзэл, байгаль эхтэй харьцах үзэл санаанд
том өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн.
Хичээлийн сэдэв: Европ дахь хэмжээгүй эрхт хаант засаглал
XVII-XVIII зуун
Дэд сэдэв:
Хэмжээгүй эрхт хаант засаглалын тухай ойлголт
Испаний хаант засаглал
Францын хаант засаглал
Английн хаант засаглал
Зорилго:
Европ дахь хэмжээгүй эрхт хаант засаглал, түүний оршин тогтнох үндэс, бэхжих болсон
шалтгаан үр дагаврын талаар мэдлэг бүтээх.
Шинэ хичээлийн агуулга:
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын бүх эрх мэдэл зөвхөн хааны гарт төвлөрсөн
төрийн засаглалын энэхүү хэлбэрийг хэмжээгүй эрхт хаант засаг гэнэ. Францын хаан XIV
Людовик “ Төр бол- би”, “Нэг бодол, нэг асуудал, нэг хаан л байх ѐстой”, “ Миний хүсэл
зориг ийм байна” гэж бичсэнээр шинэ хууль баталсанд тооцдог байсан зэрэг нь хэмжээгүй
эрхт хаант засгийн үндсэн шинжийг илэрхийлж байна.
Испаний хаант засаглал:
Европын хамгийн хүчирхэг улсуудын нэг Испани байв. Ялангуяа Фердинанд Изабелын гэр
бүлийн үед ихээхэн хүчирхэгжсэн. Газар нутгаа тэлсэн. Тухайлбал: Кастили, Арагон гэсэн
2 вант улсыг нэгтгэсэн.Гранада, Наварраг өөрийн захиргаанд оруулсан.
Өөрийн охидууд болох Екатерина Арагонская-г Английн ван VIII Генрихтэй, Хуана
Безумная-г Ариун Ромын эзэнт улсын эзэн хааны хүү Филипптэй гэрлүүлсэн. Энэхүү
гэрлэлтүүд нь Испаний хүчирхэгжилтэнд улам нөлөөлсөн. Филиппийн хүү Карл 1500 онд
мэндэлсэн. 1506 онд Филиппийг нас барахад Карл эцгийнхээ өв хөрөнгийг залгамжилсан.
Тэрээр 1516 онд Испаний хаан ширээг, 1519 онд Ариун Ромын эзэнт улсыг өвлөн авсан.
Испани хүчирхэгжиж байсан ч улс орны дотоод байдал тийм ч сайн байгаагүй. Францтай
дайнтай байсан.
Карл католик шашны нөлөөг ашиглан байр сууриа бэхжүүлэх орoлдлого хийж байсан нь
протестант урсгал хүчтэй ихээхэн нөлөөтэй байсан Герман, Нидерландын зүгээс хүчтэй
эсэргүүцэлтэй тулгарсан. Нидерланд нь Испанид их хэмжээний татвар төлж тэрхүү
татвараар нь ван тайж нар тэжээгдэж байсан.
Протестантууд Карлын эсрэг Шмалькандены холбоо байгуулж дайтсан ч ялагдсан.
Карлын хувьд өөрийн хүү Филиппдээ 1554 онд Нидерландын хаан ширээг, 1556 онд хүү
Фердинандад Ариун Ромын эзэнт улсыг шилжүүлсэн.
II Филиппийн үеийг Испаний түүхийн “алтан үе” гэж түүхэнд нэрлэсэн байдаг.
Испаний Францтай хийсэн дайныг 1559 онд Като- Комбрензийн найрамдлын гэрээгээр
зогсоосон. Испани өөрийн хяналтандаа Милан, Неаполь,Сардини, Сицилийг, 1580 онд
Португалийг оруулж 1561 онд Мадридийг Испаний нийслэл хэмээн зарласан.1598 онд
Филипп нас барснаар Испаний хүчирхэгжилт сулран доройтсон.
Ийнхүү Испани улс хэмжээгүй эрхт хаант засаглал ноѐрхож байсан ч энэ үедээ
хөгжлийнхөө оргил үед хүрч цэцэглэж байсан.
Францын хаант засаглал:
XV зууны II хагас /1450 оноос хойш/ XI Людовикийн үеэс засгийн бүх эрх мэдэл нэг хүний
гарт бүрэн шилжсэн. Үүнээс хойш хэмжээгүй эрхт хаант засгийн үйл явц улам гүнзгийрч
XIV Людовикийн үед жинхэнэ сонгодог хэлбэртэй орсон. Ерөнхий Штат ажиллаж байсан
ч үйл ажиллагаа нь хязгаарлагдмал зөвхөн улс оронд алба татварын хэмжээг тогтоох
зорилгоор л хуралдуулдаг байсан.Хааны хэмжээгүй эрх өсөхийн хирээр ерөнхий штатын
үүрэг улам багассан. XIII Людвикийн үед ерөнхий штатыг тарааж түүнээс хойш 175 жил
хуралдаагүй.
Эдийн засаг меркантилзмын бодлого хэрэгжиж мөнгө санхүүгийн маш зөв бодлого
явуулж байсан. Гэвч бүх мөнгө хөрөнгө хааны сан хөмрөгт төвлөрч байсан. Энэ нь
хэмжээгүй эрхт хаант засаг бэхжих гол хөшүүрэг болж байв. Санхүүгийн ерөнхий хянагч
Кольбергийн үед төрөөс эдийн засагт оролцох оролцоо хүчээ авсан ч эдийн засаг зөв
гольдролоор явагдаж байв. / меркантилизм/
1661 онд / XVII зууны II хагас/ XIV Людвик засгийн эрхэнд гарч 50 гаруй жил Францыг
захирсан. Францын түүхэнд “ XIV Людвикийн зуун” гэж нэрлэдэг.
Францын хаан XIV Людовик:
“ Төр бол - би”
“Нэг бодол, нэг асуудал, нэг хаан л байх ѐстой”
“ Миний хүсэл зориг ийм байна”
Тэрээр хэмжээгүй эрхт хаант засгийн сонгодог жишээ юм.
Английн хаант засаглал:
XV-XVI зууны үеэр /1400-1500 он/ Английн эдийн засгийн амьдралд эрс өөрчлөлтүүд
гарсан. Тухайлбал: Хөдөө аж ахуйн салбарт “ хашаажуулалт”-ын бодлого явагдаж
тариачдаас газрыг нь булаан авч хашаалан түүн дээрээ хонины аж ахуй эрхлэх болсон.
Хонины аж ахуй
XVI зуун /1500 он/ сүүл үеэс Англид хэмжээгүй эрхт хаант засаглал улам бэхжиж
үүний улмаас эзэн хаан парламент хоѐрын хоорондын зөрчил улам хурцадсан. I Карл улс
орныг ганцаараа удирдахаар шийдэж 1629 онд парламентийг тараасан.
1640 онд шинэ парламентийг зарлан хуралдуулсан. Учир нь Шотландтай дайтаж,
Ирландад өлгөлөнгөөс болж бослого гарсан зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд. Ийнхүү
Английн дотоод зөрчил улам хурцдсан.
Пуританчууд зонхилсон парламентийн талынхан буюу “халзан толгойтууд” /хиймэл үс
зүүдэггүй энгийн байдлаар хувцасладаг/ хааны талынхан буюу каваллеруудын хооронд
иргэний дайн дэгдсэн.
Энэхүү дайн нь 2 үе шаттай явагдсан. 1 дэхь үе нь 1642-1649 оны хооронд явагдаж
парламентийн тал ялалт байгуулсан. I Карл хааныг баривчилж шоронд хорьсон.
Гэвч тэмцэл үргэлжилсээр 2 дахь үедээ орж 1649 онд хаанаа цаазалж Бүгд Найрамдах
Улсыг тунхагласан.
Өөрөөр хэлбэл хэмжээгүй эрхт хаант засгийг түлхэн унагасан.Карлын хүү дайныг
үргэлжлүүлсэн ч амжилт олоогүй.
Оливер Кромвель засгийн эрхийг авсан. Түүнийг нас барсны дараагаар хүү Ричард нь эрх
мэдлийг нь залгамжилсан.
I Карлын хүү II Карл хаан ширээнд өргөмжлөгдсөн.
Гэвч хаан парламентийн зөвшөөрөлгүйгээр хууль батлах, татвар авах, цэргийн тоо нэмэх,
шашны үйлтэй хутгалдахыг хууль бус гэж үндсэн хуулиндаа заасан.
Парламент нь хөрөнгөтний нам болох “Вига”, газар эзэмшигчийн нам болох “Тори” гэсэн 2
намуудын төлөөлөгчдөөс бүрдэж засгийн эрхийг хуваан эзэмших болсон.
Ийнхүү Англи улс “эрхийн тунхаглал”-ыг мөрдсөнөөр Үндсэн хуульт хаант засаглалтай
өөрөөр хэлбэл хэмжээт эрхт хаант засаглалтай улс болж өнөөг хүртэл энэ хэлбэрээ
хадгалж байна.
Европын газрын зураг:
Дүгнэлт:
 Хөрөнгө мөнгөний хуримтлалыг хэн захиран зарцуулж, хэнд зориулагдаж, хэний
сан хөмрөгт орж байсан бэ?
 Xэмжээгүй эрхт хаант засаглалыг хязгаарлах зогсоох үйл ажиллагаа ямар үр дүнд
хүрсэн бэ?
 Эцсийн үр дүн хэрхэн гарсан бэ?
Төлөөллийн байгууллагын үүрэг, ач холбогдол суларсан
Аж ахуй эдийн засгийн хөгжил эрчимтэй явагдаж капитал мөнгөний хуримтлал бий болсон
ч энэ нь хэмжээгүй эрхт хаант засаглалыг бэхжүүлэх нэг үндэс нь болсон.
Эдгээрийн үр дүнд хэмжээгүй эрхт хаант засаглал цааш улам гүнзгийрч төлөөллийн
байгууллага Англид амжилттай сэргэж хааны эрх мэдлийг хязгаарлаж, эрх мэдлийг хуваан
эзэмших болж хэмжээт эрхт хаант засаглал тогтсон. Испани Францын хувьд хэмжээгүй
эрхт хаант засаглал үргэлжилж Францад сонгодог хэлбэрээ олсон.
Гэрийн даалгавар:
Урлах эрдмийн 2005 оны сурах бичгийн 104, 107-р хуудасны бие дааж ажиллах дасгалууд
Урлах эрдмийн 2006 оны сурах бичгийн 108, 111-р хуудасны бие дааж ажиллах дасгалууд
Бүх сурагчид хичээл дээр үзсэн шинэ хичээлийн агуулгаа 5-н айгаар ангилан бич.
Түүхэн он цаг.....
Газар нутаг........
Түүхэн зүтгэлтэн.......
Баримт, эх сурвалж.......
Түүхэн сургамж...........
Өнгөт хэвлэлийн сурах бичигтэй сурагчид дараах даалгаварыг хийнэ.
1. Эдгээр улсуудын хууль тогтоох байгууллагууд ямар нэртэй оршиж байсан бэ?
Хүснэгт1
Нэрс
Испани
Франц
Англи
Хууль тогтоох
байгууллага
2. Хэмжээгүй эрхт хаант засаглалын үндсэн шинжийг 3 зүйлээр тодотгон тайлбарлаж бич.
3. Түүхэн оныг түүхэн хүнтэй харгалзуулан холбоод гол үйл ажиллагааг нь хүснэгтэд бич.
Хүснэгт 2
Хариулт
Үйл явдал
4. Бүх сурагчид хичээл дээр үзсэн шинэ хичээлийн агуулгаа 5-н айгаар ангилан бич.
Түүхэн он цаг.....
Газар нутаг........
Түүхэн зүтгэлтэн.......
Баримт, эх сурвалж.......
Түүхэн сургамж...........


Бичсэн: Enhtor Erdenesuren | цаг: 09:41 | хичээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)