2011-05-23
8-р ангийн түүхийн анги дэвших шалгалтын материал
8-р ангийн “Монголын түүх” хичээлийн шалгалтын материал Хугацаа 60 минут Нийт оноо 30 Хувилбар А 1.Монгол орон хэдийд эх газрын эрс тэс сэрүүн хуурай уур амьсгалтай болсон бэ? а. 100000 жилээс б. 12000 жилээс в. НТ I мянган жилээс г. 40000 жилээс д. 3000 жилээс 2.Homo erectus гэж ямар хүн бэ? а. Босоо явагч хүн б. Оюун ухаант хүн 3.Неандарталь хүний тархины багтаамж хэд бэ? а. б. в. 4.8000-3000 жилийн хоорондох үе ямар үед хамаарагдах вэ? а. Хуучин чулуун зэвсгийн б. Дунд чулуун зэвсгийн үе в. Шинэ чулуун зэвсгийн үе 5.Хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүмүүсийн эрхлэх гол аж ахуй юу байсан бэ? а. Ан агнуур б. Мал аж ахуй в. Газар тариалан 6.Нүүдлийн мал аж ахуй үүсэхэд ямар мал гол үүрэг гүйцэтгэсэн бэ? а. Хонь б. Адуу в. Үхэр г. Тэмээ д. Бог мал 7.Хойт Цэнхэрийн агуйн зураг аль үед хамаарагдах бэ? а. Чулуун зэвсгийн үе б. Хүрэл зэвсгийн үе в. Төмөр зэвсгийн үе 8.Эхийн эрхт овог үүсэх болсон шалтгаан юу байсан бэ? а. Эртний хүмүүсийн амьдралд эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэж хосоор гэр бүл болох явдал үүсээгүй байсан. б. Эмэгтэйчүүд эхэлж бөөгийн зан үйл гүйцэтгэх болсноор в. Эрчүүд байнга дайн байлдаанд амь эрсдэж байснаас г. Эмэгтэйчүүд илүү эрх мэдэл эдэлж байснаас 9. Хэдийд төмөр боловсруулж багаж зэвсэг хийх болсон бэ? а. НТӨ II мянган жилээс б.НТӨ III мянган жилээс в.НТӨ IV мянган жилээс г.НТ VII зуунаас 10. Төмрийг ......................................................гэдэг зүйлээс гарган авдаг байсан. /2 оноо/ 11.Сүмбийн Таньшихуай...................зонхилогчоор дамжуулан улсаа захирч байсан. а. 12 б. 15 в. 17 г. 20 12.Нирун улсын хааны өргөө хаана байсан бэ? а. Хангайн нуруу б. Хэнтийн уулсад в. Туул голд 13.Хамаг монгол Алтан улстай хэдэн онд гэрээ байгуулсан бэ? а. 1100 онд б. 1221 онд в. 1147 онд г. 1157 онд 14. Зүчийн хүү Батын байгуулсан улсыг түүхэнд юу гэж нэрлэдэг бэ? а. Цагаадайн хант улс б. Эл хант улс в. Алтан ордны улс г. Их монгол 15. Юан улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь ямар нэртэй байсан бэ? а. Засгийн газар б. Түшмэлийн яам в. Дотоод бичгийн яам 16.Хубилай хааны үед албан хэргийг .........................бичгээр хөтлөн явуулах болсон. а. Соёмбо б. Дөрвөлжин в. Тод г. Уйгаржин 17.Юан гүрний үеийн монгол орныг юу гэж нэрлэж байсан бэ? а. Хойт монгол б. Давааны арын монгол в. Ар өвөр монгол г. Юан улсын үеийн монгол 18.Нөхөж бич: Кидан нар .........................................гаралтай. /2оноо/ 19.Тогоонтөмөр хааны үед гарсан эзлэгдсэн орны ард түмний эсэргүүцлийн гол шалтгаан нь юу байсан бэ? а. Тариалангийн талбайг малын билчээр болгох нь ихэссэн б. Янз бүрийн татвар олширч, хураах нь асар их болсон в. Хаад ноёд эрх баригчдын дарлал нэмэгдсэн г. Бүх хариулт зөв 20.Улс төрийн бутралын явцад монголчууд ........................................хуваагдсан. а. Баруун зүүн монгол б. Дөрвөн түмэд в. Зургаан түмэд 21.Батмөнх даян хааны үед Монголд олон жил үргэлжилсэн дайн самуун эцэс болсон ба энэ үеийг түүхэнд юу гэж тэмдэглэсэн байдаг бэ? а. Гар газар хөл хөсөр байсан үе б. Гэдэс цатгалан байсан үе в. Жаргалын үе 22.Жонон гэж хэн бэ? а. Хааны төрсөн дүү б. Хааны дараах эрэмбийн хүн в. Хан төрийн дэд сайд 23.Монгол орон манжид эзлэгдсэн гол шалтгаан юу байсан бэ? а. Тархай бутархай байдал б. Монголчуудыг гадаад оронд тараан суулгасан в. Шашны нөлөө г. Монголчуудын зориггүй хулчгар байдал 24.Манжийн үеийн монголын сумыг .........................захирч аливаа хэргийг эрхлэн хариуцна. а. Засаг ноён б. Захирагч в. Занги г. Мээрэн 25.зөв тохируул? /4 оноо/ 1. Хамаг монгол а. Тоорил 2. Хэрэйд б. Хабул 3. Мэргид в. Мэгүжин сүүлт 4. Найман г. Таян 5. Татар д. Тогтоа бэхи АМЖИЛТ ХҮСЬЕ 8-р ангийн “Монголын түүх” хичээлийн шалгалтын материал Хугацаа 60 минут Нийт оноо 30 Хувилбар B 1.Монгол нутагт амьдарч байсан хүмүүс дунджаар хэдэн жилийн өмнө ан амьтдыг гаршуулсан бэ? а. 1200 жил б.1300 жил в. 1150 жил г. 1250 жил 2.Монгол орны дулаан чийлэг уур амьсгалыг ямар уул хаадаг бэ? а. Гималайн нуруу б. Уралын нуруу в. Андын нуруу 3.Неандарталь хүн байсан бэ? а. Оюун ухаант хүн б. Сармагчингийн дараах хүн в. Оюун ухаант хүний түвшинд хараахан хүрээгүй хүн 4.15000-8000 жилийн хоорондох үе ямар үед хамаарагдах бэ? а. Хуучин чулуун зэвсгийн үе б. Дунд чулуун зэвсгийн үе в. Шинэ чулуун зэвсгийн үе 5.Доорх түүхэн үзэгдлүүдээс аль нь хүрэл зэвсгийн үед хамаарах бэ? а. Мал аж ахуй үүсэн, орон сууцны үүсэл тавигдсан б. Газар тариалан үүсэн, дөрвөлжин булш бий болсон в. Эцгийн эрх өвөг үүсэн, гал хэрэглэх болсон г. Нүүдлийн мал аж ахуй бий болсон 6.Хуучин чулуун зэвсгийн үед аль зэвсэг голлож байсан бэ? а. Хагадас хугадас б. Гилбэр, үзүүр мэс в. Хутган ялтас залтас г. Чулуун сүх, зэв 7. Аль нь монгол нутгаас олдсон хамгийн эртний хадны зураг вэ? а. Можоогийн хадны зураг б. Бичигтийн амны зураг в. Хойт Цэнхэрийн агуйн зураг г. Рашаан хадны зураг 8.Дөрвөлжин булшны соёлын онцлог юу байсан бэ? а. Ази тивд бүхэлд нь тархсан б. Шинэ чулуун зэвсгийн соёл в. Монголчуудын өвөг дээдэстэй холбогдох соёл 9. Хүннүгийн хааны өргөө хаана байсан бэ? а. Туул голын савд б. Хэнтийн уулсад в. Орхон голын хөшөө цайдамд г. Хануй Хүнүй голд 10. ........................................нь төр үүсэхийн өмнөх зохион байгуулалтын хэлбэр юм. /2 оноо/ 11.Сүмбийн соёлд аль нь хамаарах бэ? а. Од гаригийн хөдөлгөөн тооцдог б. Цаг тооны бичиг зохиосон в. Бичиг үсэгтэй г. Бүгд 12.Түрэгүүд ямар бичиг хэрэглэж байсан бэ? а. Согд б. Орхон в. Уйгаржин г. Аль ч биш 13.1130 онд хамаг монголыг хэн захирч байсан бэ? а. Хотула б. Амбагай в. Хабул г. Есүхэй 14.Чингис хааны хүүхдүүдээс хэн хаан ширээг залгамжилсан бэ? а. Зүчи б. Цагаадай в. Өгөдэй г. Тулуй 15.Дотоод бичгийн яамыг ямар хүн захирч байсан бэ? а. Хааны томилсон хүн б. Шүүх яамыг эрхэлсэн сайд в. Эрхэлсэн сайд хан хүү г. Тэргүүлсэн сайд 16.Монголын хаан төрийг Мөнх хаанаас Лигдэн хаан хүртэл хэний угсаа барьж байсан бэ. а. Цагаадай б. Өгөдэй в. Тулуй г. Зүчи 17.XIII-XIV зууны монголчуудын элчин харилцаанд хэрэглэж байсан гэрч батламжийн шинжтэй гол зүйл юу байсан бэ? а. Паспорт, үнэмлэх б. Пайз буюу гэрэгэ в. Томилолтын бичиг г. Тодорхой зүйл хэрэглэж байгаагүй 18.Нөхөж бич: Өрнө зүг нүүж Дунай мөрөн хүрсэн Нирунчуудыг .............................гэж нэрлэдэг. /2оноо/ 19.Монголын хаанчлалыг түлхэн унагасан Хятадын босогчдыг юу гэж нэрлэдэг бэ? а. Тариачид б. Улаан алчууртан в. Шар алчууртан 20.Баруун зүүн монголчуудыг нэгтгэх анхны оролдлого хэдэн онд ямар хааны үед хийгдсэн бэ? а. Тогоон тайшийн үед 1418-1440 б. Эсэн тайшийн үед 1452-1455 в. Тайсун хааны үед 1439-1452 г. Аль нь ч биш 21.Ойрад буюу баруун монголын хааныг .......................................гэнэ. а. Хаан б. Тайш в. Чинсан г. Хан 22.Монголд байгуулагдсан шарын шашны анхны хийд нь .........................байв. а. Амарбаясгалант б. Зүүн хүрээ в. Эрдэнэ зуу г. Бүгд буруу 23.Манжийн дарлалын үеийн монгол улсын эрх барих дээд эзэн нь хэн байсан бэ? а. Улиастайн жанжны газар б. Манжийн хаан в. Аймгийн чуулганууд 24.Жинжлэгээс Ил хүртэл байрлаж байсан 50 суурь харуулд дан биеэр очиж хаадаг............... харуулыг гэнэ. а. Гэр харуул б. Дотоод харуул в. Суман харуул г. Суурь харуул 25. зөв тохируул? /4 оноо/ 1.Хүннү а. Пейло 2.Сянби б. Буман 3.Нирун в. Маоунь 4. Түрэг г. Шэлүнь 5.Уйгар д. Таньшихуай АМЖИЛТ ХҮСЬЕ 8-р ангийн “Монголын түүх” хичээлийн шалгалтын материал Хугацаа 60 минут Нийт оноо 30 Хувилбар C 1.Монгол оронд хэдэн жилийн өмнөөс эртний хүмүүс амьдарч байсан бэ? а. 700000 б. 800000 в. 900000 г. 600000 2.Монгол орон далайн төвшнөөс дунджаар хэдэн метр өргөгдсөн бэ? а. 1250 б. 1180 в. 1500 г. 1580 3.Эцгийн эрх нөлөөн дор зохион байгуулагдсан ясан төрлийн холбоонд үндэслэгдсэн хүмүүсийг ямар овог гэх бэ? а. Эхийн эрхт овог б. Эцгийн эрхт овог 4.Хуучин чулуун зэвсгийн үе хэдээс хэдэн он хамрагдах бэ? а. 700000-14000 б. 800000-15000 в. 900000-16000 5.Мал аж ахуйг хэдийнээс голлон эрхлэх болсон бэ? а. 12000 жилээс б. Хүрэл зэвсгийн үеэс в. Шинэ чулуун зэвсгийн үеэс г. Дунд чулуун зэвсгийн үеэс 6.Оюун ухаант хүний гол хэмжүүр юу бэ? а. Уураг тархины хөгжил орчин үеийн хүний ухамсарт хүнд ойртсон б. Овгийн зохион байгуулалттай амьдрах болсон в. Хөдөлмөрийг хүйсийн ялгаатай хийх болсон 7.Дөрвөлжин булш аль үеийн дурсгал бэ? а. Хуучин чулуун зэвсгийн үе б. Дунд чулуун зэвсгийн үе в. Шинэ чулуун зэвсгийн үе г. Хүрэл ба төмөр зэвсгийн үе 8.Буган хөшөөг юунд зориулан босгодог вэ? а. Хүнээ оршуулахад б. Тахилга тайлга үйлдэхэд в. Овог аймгийн ахлагч, дайчин эрсэд 9.Эцгийн эрх овог тогтоход нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ? а. Хүмүүс хосоор амьдрах болсноор эцэг тодорхой болсон б. Дайн тулаан байнгын шинжтэй болсноор в. Үйлдвэрлэх аж ахуйд шилжсэнээр г. Аль нь ч биш 10. Төмрийг ..................................................аргаар бэлтгэн гарган авдаг. /2оноо/ 11.Хаанаас гадна төрийн байгууллагын шинжтэй ямар институт байсан бэ? а. Байгаагүй б. Сурвалжитны хуралдай в. Зүүн баруун гарын вангууд 12.“Газар бол төрийн үндэс” гэсэн баримтлалыг хэн анх гаргасан бэ? а.Маодунь б. Түмэн в. Таньшихуай г. Шэлүнь 13.Эргүнэ гүнгийн монголчуудыг ямар нэртэй аймаг тэргүүлж 3-н голын эхэд ирсэн бэ? а. Нирун б. Дарилгин в. Хиад г . Шивэй 14.1260 онд Хятадад болсон их хуралдайгаар ...............өөрийгөө хаанаар өргөмжилсөн. а. Бат б. Хубилай в. Аригбөх г. Хүлэгү 15.Засаг захиргааны бүх хэргийг хэний удирдлагын дор хөтлөн явуулдаг байсан бэ? а. Хааны томилсон хүн б. Ёслолын яамыг эрхэлсэн сайд в. Эрхэлсэн сайд хан хүү г. Тэргүүлсэн сайд 16.Хубилай хаан хэнийг улсын багшаар өргөмжилсөн бэ? а. Занабазар б. Далай лам в. Пагба г. Намхайжамц 17.XIV зууны эцэст Алтан ордны улсаас ямар улсууд тусгаарлан биеэ даасан бэ? а. Казаны хаант улс б. Крымийн хаант улс в. Астарханы хаант улс г. Бүгд 18.Нөхөж бич: Түрэгийн ноёрхолын үед монголчуудын гол цөмийг.......................ханлиг хадгалж байв. /2оноо/ 19.Юан гүрний үед нийслэлийг Бээжинд шилжүүлэхдээ уугуул монгол нутгийг анх хэнээр ямар цолтойгоор захируулан юу гэж нэрлэх болсон бэ? а. Жин ван /жонон/ Номхон, Давааны арын муж б. Ван Хайсун, Төв монгол в. Түшмэд Төмөр, Давааны арын муж г. Чинсан Хар Хасун, Давааны арын улс 20.Баруун зүүн монголчуудыг нэгтгэх гэсэн 2 дахь оролдлого хэдэн онд ямар хааны үед хийгдсэн бэ? а. Мандуул хааны үед 1463--1467 б. Маркус хааны үед 1455-1456 в. Алтан хааны үед 1507-1581 г. Батмөнх даян хааны үед 1470-1517 21.Түмэн засагт хааныг яагаад засагт хаан гэж нэрлэсэн бэ? а. Хүчтэй засаг захиргааг байгуулсан б. Баруун зүүн түмний ноёдоос бүрдсэн төв засгийн газар байгуулсан 22.Нийслэл хүрээний эх суурь...............................шар бүсийн орд нэртэйгээр тавигдсан. а. 1639 б. 1577 в. 1585 г. 1691 23.Манжийн үеийн монголын сумыг .........................захирч аливаа хэргийг эрхлэн хариуцна. а. Засаг ноён б. Захирагч в. Занги г. Мээрэн 24.Манж нар...................цэргийн хэрэгцээнд зориулан Монголчуудаар тариалангийн алба гүйцэтгүүлж байв. а. Улиастайд б. Улаангомд в. Ховдод г. Цэргийн харуул 25. зөв тохируул? /4 оноо/ 1. НТӨ 209 он а.Хан улстай гэрээ хийж хил тогтов 2. НТ 93 он б. Хүннү гүрэн байгуулагдав 3. НТӨ 198 он в. Хүннү гүрэн үгүй болов 4. НТӨ201 он г. Хүннү гүрэн умард, өмнөд хэсэгт хуваагдав 5. НТ48 он д. Хүннү улс хан улсын хооронд анхны тулаан болов АМЖИЛТ ХҮСЬЕ 8-р ангийн “Монголын түүх” хичээлийн шалгалтын материал Хугацаа 60 минут Нийт оноо 30 Хувилбар D 1.Эртний хүмүүсийн амьдралд ямар хүмүүс их үүрэгтэй байсан бэ? а. Эмэгтэй хүн б. Эрэгтэй хүн 2.Homo sapiens гэж ямар хүн бэ? а. Босоо явагч хүн б. Оюун ухаант хүн 3.Оюун ухаант хүн хэдийд бий болсон бэ? а. Хуучин чулуун зэвсгийн үе б. Дунд чулуун зэвсгийн үе в. Шинэ чулуун зэвсгийн үе 4.Хүрэл зэвсгийг хэдийд өргөн хэрэглэх болсон бэ? а. НТӨ II мянган жилээс б.НТӨ III мянган жилээс в.НТӨ IV мянган жилээс г. НТӨ I мянган жилээс г.НТ VII зуунаас 5.Монгол оронд нүүдлийн мал аж ахуй үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ? а. Байгаль цаг уурын өвөрмөц байдал б. Хүмүүсийн хүсэл сонирхол в. Байнга нүүдлэн амьдарч байсан 6.Аль нь хүрлийн бүтэц найрлага вэ? а. Зэс+цагаан тугалга б. Зэс + гууль в. Зэс +төмөр г. Зэс + Хөнгөн цагаан д. Зэс + мөнгө 7.Хиригсүүр аль үеийн дурсгал бэ? а. Хуучин чулуун зэвсгийн үе б. Дунд чулуун зэвсгийн үе в. Шинэ чулуун зэвсгийн үе г. Хүрэл ба төмөр зэвсгийн үе 8.Хиригсүүрийг юунд зориулан босгодог вэ? а. Хүнээ оршуулахад б. Тахилга тайлга үйлдэхэд в. Овог аймгийн ахлагч, дайчин эрсэд 9.Хүннүчүүдийг Хятадууд ямар улс гэж нэрлэж байсан бэ? а. Нум сум агсагчдын улс б. Бүдүүлэг соёлгүй улс в. Тогтмол нүүдэллэдэг тогтворгүй улс 10. Хятадууд Хүннүгийн довтолгооноос өөрсдийгөө хамгаалах зорилгоор ....................................... босгосон байна. /2 оноо/ 11.Маодунь МЭӨ хэдэн онд Хүннү улсыг байгуулсан бэ? а. 10 б. 100 в. 200 г. 209 12.Монгол нутаг дахь эртний улсууд засаглалын ямар хэлбэр бүхий төртэй байсан вэ? а. Хаант б. Бүгд найрамдах в. Вангийн г. Их хуралдай 13. Нирун овог хэнээс үүсэлтэй бэ? а. Добу мэргэн б. Хабул хаан в. Бодончор г. Алунгоогийн гэрлээс төрсөн 3 хүүгээс 14. Хубилай хаан Бээжинд төвлөн суугаад улсаа юу гэж нэрлэсэн бэ? а. Монгол б. Юан в. Их нийслэл г. Бүгд 15.Юан улсын үед нууц бичгийн яаманд доорх яамдын аль нь харьяалагдаж байсан бэ? а. Цэргийн яам, гадаад яам б. Түшмэлийн яам, цэргийн яам в. Дотоод бичгийн яам, Шүүх яам г. Шүүх яам, цэргийн яам 16.Юан улсын сүүлчийн хаан хэн бэ? а. Төгстөмөр б. Хүслэн в. Тогоонтөмөр г. Ринчинбал 17.Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байгаад ямар ямар улс бие даасан бэ? а. Цагаадайн улс б. Хүлэгүгийн улс в. Энэтхэг в. Алтан ордны улс г. В-ээс бусад нь зөв 18.Хархорин хот дахь хааны ордны мөнгөн модыг.....................улсын дархан урласан. /2оноо/ а. Орос б. Франц в. Энэтхэг г. Монгол 19.Хар Хорум хотын дүүрэгт Өгөдэй хааны байгуулсан төрийн ордон хэдэн баганатай байсан бэ? а. 50 б. 64 в. 58 г. 108 20.Монголын улс төрийн нэгдэл 3 дахь удаагаа хэний үед сэргэсэн бэ? а. Түмдийн Алтан хааны үед б. Баатар хун тайжийн үед в. Галдан Бошгот хааны үед г. Түмэн засагт хааны үед 21.Буддын шашин анх хаана үүссэн бэ? а. Түвдэд б. Энэтхэгт в. Монголд г. Тувад 22.Монголд анхны буддын шашны тэргүүнээр ..........................................өргөмжилсөн. а. 1577 онд Алтан ханыг б. 1639 онд Занабазарыг 23.Монголчуудаас манжид залгуулж байсан албанаас хамгийн хүнд нь юу байсан бэ? а. Цэргийн б. Харуулын в. Өртөөний г. Сүрэг адгуулах 24.Хятадын худалдаачдын мөлжлөгийн гол аргад аль нь хамааралтай бэ? а. Хүүтэй зээл өгч хүүгийн хүүгээр мөлжинө. б. Бараагаа өндөр үнээр өгч түүхий эдийг үнэгүй авна в. Бага насны эх мал болон ирэх жилийн төлийг үнэгүй авна г. Бүгд зөв 25. зөв тохируул? /4 оноо/ 1.Луут а. Сяньби 2. Мөөмт б. Кидан 3. Ордубалык в. Хүннү 4. Хэрлэн барс г. Уйгар АМЖИЛТ ХҮСЬЕ
Бичсэн: Enhtor Erdenesuren | цаг: 09:31 | тест
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(38)
Сэтгэгдэл:


Shalgaltiin material yg monu bicheed ochuul bagsh zov geh bolwu
Бичсэн: Зочин цаг: 21:17, 2023-04-25 | Холбоос | |


Лайвээ
Бичсэн: Зочин цаг: 10:10, 2023-03-21 | Холбоос | |


Түүхийн 90 асуулттай ноинос ирнэ биздээ
Бичсэн: зочин (зочин) цаг: 00:01, 2014-06-03 | Холбоос | |


shalgalt uguh albatai yum uu
Бичсэн: haliun (зочин) цаг: 15:55, 2014-06-01 | Холбоос | |


Новш
Бичсэн: Зочин цаг: 23:10, 2014-05-25 | Холбоос | |


mnaih Test yaana margaash shdeeeeeeeeeeeeeeee
yeooooooooooooooooo
Бичсэн: Enhee (зочин) цаг: 23:21, 2014-05-19 | Холбоос | |


баачка би чамд хайртай
Бичсэн: Үүрийнтуяа (зочин) цаг: 20:39, 2014-05-18 | Холбоос | |


яа яа айлаа
Бичсэн: Үүрийнтуяа (зочин) цаг: 20:35, 2014-05-18 | Холбоос | |


hehehehehehehe banch tvvh deeer shalgalt awahgvi
Бичсэн: Зочин цаг: 10:02, 2014-05-16 | Холбоос | |


амаар авна гэсэн
Бичсэн: Зочин цаг: 19:51, 2013-06-05 | Холбоос | |


амаар асуугдана
Бичсэн: Зочин цаг: 09:33, 2013-06-02 | Холбоос | |


beeeeeeeeeh thinking thinking thinking thinking thinking thinking thinking thinking
Бичсэн: sugar цаг: 18:44, 2013-05-22 | Холбоос | |


dawka
zvgeeree
Бичсэн: dawka (зочин) цаг: 14:38, 2013-05-21 | Холбоос | |


zvgeeree hicheegeerei ta nart itgej bna
zvgeeree hicheegeerei ta nar chadna itgej bna
Бичсэн: dawka (зочин) цаг: 14:35, 2013-05-21 | Холбоос | |


Surprised sad Evil or Very Mad санаа зовох гайхах миа hypnotized nailbiting sigh y a a n a a 0809
Бичсэн: Зочин цаг: 17:17, 2013-05-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)